Казакстан улсын Аль-Фарабийн нэрэмжит их сургууль
Бүгд найрамдах Казакстан улсын Аль-Фарабийн нэрэмжит их сургууль бол ганцхан Казак улсын биш Дунд Ази болон бүхэл түрк угсаатны боловсрол, шинжлэх ухааны гал голомт гэж ойлгож болно. Энэ их сургуулийг БНКУ-ын төгсөгчдөөс гадна, дэлхийд байгаа бүх казак залуучууд мөрөөддөг. Тийм учраас Казакстаны төгсөгчидтэй адилхан гадаад улс орнуудаас ирсэн оюутнууд ч гэсэн мөн адил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх естой. Үүнд зарим улс орнуудын ерөнхий боловсролын систем ялгаатай бөгөөд казак ардын түүх, соел, хэл г.м үнэт зүйлүүдийг эрхэмлэхгүй. Ягаад гэвэл аль аль улс орон өөрийн түүх соёлоо заах заншилтай. Тиймээс гадаад орнуудаас ирсэн төгсөгчидийг эхлээд бэлтгэл ангид оруулах уламжлалтай. Бэлтгэл ангийн тэнхим янз бүрийн орнуудаас ирсэн сурагчидид зориулан сургалт явуулахаас гадна хүмүүжилийг сайжруулж, нийгмийн ажил гэх мэт ажлуудад татан оролцуулах зорилгоор «Жас талап», «Жауказын» нэртэй дугуйлангууд ажиллуулж эхэлжээ. 2022-2023 оны шинэ хичээлийн жилд уг тэнхим Казакстан улсын сургалтын систем нь бусад хөгжилтэй улс орнуудын сургалтын системтэй өрсөлдөх чадвартай, тус улсад үйл ажиллагаа явуулдаг бусад их, дээд сургуулиудын дотроос сургалтын чанар, зохион байгуулах чадвар, материаллаг бааз, номын сан, сургуулийн орчин, дотуур байр г.м бүх бололцоо бүрэн хангагдсан байгаагаас гадна, Казак ард түмний үнэт зүйлсүүдийг сурталчилж, гадаадаас ирсэн суралцагчдын үзэл бодлыг эерэгээр өрчлөх зорилгоор янз бүрийн үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь «Атамекен – алтын бесік» (Эх орон бол алтан өлгий) (холбогдох мэдээллүүд https://www.kaznu.kz сайтанд байршуулсан болно) нэртэй соёлын арга хэмжээ зохион байгуулсан. Манай Казакстан улсын ирээдүй бол – боловсролтой, мэдлэгтэй, хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай залуучууд юм. Өнөөдрийн оюутан, суралцагч нар маань маргаашийн ажилтан, мэргэжилтнүүд. Нийгмийн хариуцлагыг тэд үүрэх естой. Харин энэ бүх хариуцлагыг багш хүн биеээрээ мэдэрч зөв хандлагатай зөв хүн, эрдэм мэдлэгтэй, хийж байгаа зүйлдээ эзэн ёсоор ханддаг төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Энэхүү зорилгоор манай тэнхимийн казак хэл уран зохиолын ахмад багш Р.Т.Наралиева ахлуулж тэнхимийн дэргэд «Жас талап» нэртэй дугуйлан зохион байгуулав. Тус клуб нь тухайн улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны боловсролын стандарт, их сургуулийн дүрэмд нийцүүлэн ажлаа зохион байгуулдаг. Эх орныхоо энх тайвныг эрхэмлэгч зан чанарыг сурталчлах, суралцагч бүрийг өөрийн чадварт тохируулан хувь хүн болоход нь туслах мэргэжлийн чиг баримжаа олгох хичээлүүдийг явуулдаг. Дугуйлан, клубын нээлтийн үйл ажиллагаа мэргэжлийн чиг баримжаа олгох “Мэргэжил бүхэн сайхан” нэртэй виртуал хичээлийг зохион байгуулснаар эхэлнэ. Учир нь манай улсад боловсрол эзэмшихээр ирсэн гадаадын иргэд юуны түрүүнд бэлтгэл ангид хэлний бэлтгэлийн зэрэгцээ сонгосон мэргэжлийнхээ үндсэн хичээлээр суралцдаг. Мэргэжлийнхээ талаар үнэн зөв мэдээлэл олж авснаар залуучууд энэ ажлын онцлог, нууц, энэ мэргэжлийн тэргүүлэх ач холбогдлыг ойлгуулж, залуучуудад мэргэжлээ зөв сонгоход тусална гэж бид үзэж байна. Үүний зэрэгцээ манай клуб нь залуучуудын бүтээлч чадварыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухааны судалгаанд хөтлөх, бие даан ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ зорилгоор сонирхолтой хичээлүүд, сургалт-семинар, асуулт хариултууд нь боловсролын уралдаанууд – брейн-ринг, бүтээлч уралдаануудыг зохион байгуулдаг. Манай дугуйлангийн уриа: “Унш, сур, хөдөлмөрлө, Залуу үе!” . Мөн “Бидний дунд хоцрогдол байхгүй” уриатай тус тэнхим нь оюутнуудын дунд сурлагын амжилт муутай байгаа зэрэг дутагдлыг арилгахад чиглэсэн нэмэлт ажлуудыг хийж байна. Мэдээж хүмүүжил бус боловсрол дангаараа чанартай, үр өгөөжтэй байдаггүй гэдгийг бид бүгд мэднэ, тиймээс тус дугуйлан нь оюутан суралцагчдын хүмүүжил, соёл болон боловсролын чанарыг хослуулан үйл ажиллагаагаа явуулдаг.
Энэ зорилгоор “Ном алтан эрдэнэ” («Кітап – алтын қазына»), “Хэл бол хүмүүжлийн эхлэл” («Тәрбие басы – тіл»), “Аялал бол үндэсний оюун санааны үндэс”, («Саяткерлік – ұлттық рухтың негізі») “Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалъя” («Табиғат-анаңды аяла») нэртэй соёл, танин мэдэхүйн аялал, мэргэжлийн чиг баримжаа олгох хичээлүүдийг зохион байгуулж байна. Бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, бэхжүүлэх зорилгоор “Казахстан гадаадынхны нүдээр” (Қазақстан шетелдіктердің көзімен»), “Миний эх орон миний бахархал” («Атамекенім – айбыным менің»,), “Зүйр цэцэн үг – нандин эрдэнэ” («Мақал-мәтел – сөз мәйегі») зэрэг бүтээлч уралдаануудыг зохион байгуулдаг. Манай бэлтгэл тэнхимийн оюутнууд тус их сургууль, багш нарын арга хэмжээнээс гадна тэрээр бүгд найрамдах улс, хот, тэр ч байтугай олон улсын уралдаан, боловсролын уралдаан, төрөлжсөн хичээлүүдийн олимпиадад оролцож, шагналт байр эзэлдэг. Оюутнуудын дунд явуулах эрдэм шинжилгээний бага хуралд оролцох хүсэлтэй суралцагчдад шинжлэх ухааны удирдамжийн ажлыг гүйцэтгэдэг.
Аль-Фарабийн нэрэмжит Казакстан улсын их сургуулийн бэлтгэл тэнхимийн багш нар: Наралиева Р.Т.,
Бегалиева А.К.